Манай компани өдийг хүртэл нийт 12 ширхэг коттедж барьж хэрэглэгчиддээ хүлээлгэн өгсөн байна. Бидний барьсан коттеджийн давуу талууд гэвэл :

  • Дулаахан : Сайн чанарын дулаалгын материал ашигладаг учир маш дулаахан байдаг. Мөн халаалтын системийг цогцоор нь шийдвэрлэдэг.
  • Коттеджийг барьж эхэлэхэд маш хүндрэлтэй асуудлуудын нэг бол бохир дулаантай холбоотой асуудал байдаг. Төвийн шугамнаас алслагдсан газруудын хувьд маш өндөр зардлаар бохир дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Харин бид уг асуудлыг хамгийн боломжийн хямд аргаар шийдвэрлэж, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг юм.
  • Орчин үеийн загвар дизайн, тав тухтай орчин.
  • 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй.
  • Мөн бид баталгаат хугацаа өгч ашиглалтад өгснөөс хойш ямарваа асуудал гарахад түүнийг бид үнэ төлбөргүй шийдвэрлэж өгдөг юм.