Бид уг сайтаа зүгээр нэг компаниа танилцуулсан, хийсэн ажлаа оруулдаг бусад компаний сайтуудтай адил байлгая гэж бодсонгүй. Ихэнх компаний сайтаар ороод үзэхэд хүнд хэрэгтэй мэдээлэл олж авнэ гэдэг эргэлзээтэй байдаг.
Гэтэл өнөөдөр барилгатай холбоотой зөвлөгөө авах гэсэн олон хүн байсаар байдаг. Жишээ нь шинэ байшингийнхаа халаалтыг хэрхэн шийдэхээ мэдэхгүйгээсээ болоод бусад хүнээр хийлгэн хулхидуулах нь цөөнгүй. Ядаж л цонх цан цохиод байгааг хэрхэн арилгаж болох талаар энгийн иргэд маань ямар ч мэдлэггүй байдаг. Тиймээс бид та бүхэнд тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлуудыг сонсож, хэрэгтэй бол газар дээр нь очиж үзэн үнэгүй зөвлөгөө өгөхөд үргэлж бэлэн байх болно. Тиймээс та бүхэн бидэнд өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудлуудыг бичиж, хэрэгтэй бол зургийг нь бидэнд илгээж үнэгүй зөвлөгөө авч байж болно шүү! Бид таны мөрөөдлийг чанараар тамгална!